Sevilla 2-6 Real Madrid: Cristiano Ronaldo 4 гоол хийлээ...

2011-05-09,


Урд шөнө Испаний La Liga-ийн 35-р тойргийн эхний өдрийн тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ өдөр хүснэгтийн 2-р байранд яваа эзэн хааны Real Madrid клуб лигийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Sevilla-гийн Ramon Sanchez Pizjuan цэнгэлдэхэд зочилж талбайн эздийг 2:6-ийн харьцаагаар бут ниргэжээ.

Real-ийн супер од Ronaldo тус тоглолтод 4 гоолыг оруулан покер хийсэн бол Sergio Ramos, Kakа нар тус тус 1, 1 гоол оруулжээ. Талбайн эздийн 2 гоолыг хоёуланг нь довтлогч Alvaro Negredo оруулсан. Cristiano Ronaldo 4 гоолсноор La Liga-ийн мэргэн буучдын жагсаалтыг 33 гоолтой тэргүүлж эхэллээ.

Real Madrid клуб ийнхүү итгэл төгс ялалт байгуулан 83 оноотой болсон ч хүснэгтийг тэргүүлэгч Barca-гаас 5 онооны ард бичигдлээ. Лигийн тэмцээн дуусахад дахин 3 тойргийн тоглолт үлдээд байгаа бөгөөд энэ хугацаанд Real-ийнхан олон онооны зөрүүг нөхөж гүйцнэ гэдэг хэцүү даваа болоод байгаа юм. La Liga-ийн хүснэгтийг тэргүүлж яваа Barcelona клуб 35-р тойрогт өөрийн Camp Nou цэнгэлдэхдээ Espanyol-ийг хүлээн авах юм.

Тоглолтын дараахь статистик дүнгээс сонирхуулахад, Sevilla эсрэг багийн хаалганд нийт 16 удаа цохисны 5 нь байгаа оносон бол Real Madrid 19 удаа цохиж 10 нь байгаа оносны 6 нь гоол болжээ. Бөмбөг эзэмшилтийн хувьд, Sevilla 58%, Real Madrid 42%.



бичсэн: All Day I Dream About Sport... төрөл: SporT
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax