Улаан Чөтгөрүүд үлдсэн 2 тойргийн тоглолтоос ганц оноо авахад л хангалттай...

2011-05-09,

2011 оны 5-р сарын 8-9-нд шилжих шөнө Английн Premier League-ийн 36-р тойргийн маш сонирхолтой тоглолтууд явагдаж өндөрлөлөө.

Алдарт Их Буучид энэ тойрогт Stoke Sity-гийн талбайд зочлон тоглосон бөгөөд лигийн цомын төлөө өрсөлдөж байсан Их Буучид Stoke-ийн Britannia цэнгэлдэхэд 3:1 харьцаатай ялагдал хүлээснээр лигийн цомын төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан. Stoke-ийн довтлогч Kenwyne Jones, хагас хамгаалагч Jermaine Pennant нар эхний хагаст тус тус 1, 1 гоолсдоноор эхний хагас 2:0 харьцаатай талбайн эздийн давамгайлалд өндөрлөсөн. 2-р хагасын 81 дэх минутад Arsenal-ийн Robin Van Persie онооны харьцааг 2:1 болгон ойртуулсан ч түүний гоолоос ердөө ганцхан минутын дараа Stoke City-гийн довтлогч Jonathan Walters онооны харьцааг 3:1 болгон тоглолтын эцсийн цэгийг нь тавьсан.

Тоглолтын дараахь статистик дүнгээс сонирхуулахад, Stoke-ийнхэн эсрэг багийн хаалга руу нийт 12 удаа цохисны 5 нь байгаа оносон бол, Arsenal-ийнхан нийт 18 удаа цохисноос 3 нь л байгаа оножээ. Бөмбөг эзэмшилтийн хувьд Stoke City 26%, Arsenal 74%.

Тоглолтын бичлэлгийг энд дарж үзнэ үү...

Энэ тойргийн хамгийн ихээр сонирхол татаж байсан тоглолт бол Old Trafford цэнгэлдэхэд явагдсан Manchester United-Chelsea клубуудын тулаан байсан билээ. Хүснэгтийг тэргүүлэгч Улаан Чөтгөрүүд өөрийн цэнгэлдэхдээ, хөгжөөн дэмжигчдийнхээ хамтаар 2-р байранд жагсаж явсан Цэнхэрүүдийг 2:1 харьцаатай буулган авснаар лигийн цомыг өргөх маш том нэгэн даваагаа давлаа.

Manchester United-ийнхан ийнхүү 76 оноотой болж 2-р байранд яваа Chelsea-гээс даруй 6 оноогоор илүү болоод байгаа ба лигийн тэмцээн дуусахад 2 тойргийн тоглолт л үлдээд байгаа билээ. Энэ хугацаанд Manchester United-ийнхан 2 дарааллан хожигдож, Chelsea 2 дарааллан хожсон тохиолдолд л Цэнхэрүүдийн хувьд боломж нээгдэх юм. Энэ нь хэдийгээр математик талаас боломжтой хэдий ч, лигийн төлөө хүчтэй өрсөлдөж буй багуудын хувьд боломжийн хувьд бараг үгүй гэхэд хэлсдэхгүй.

Тоглолт дөнгөж эхлээд ганц ч минут өнгөрөөгүй байхад United-ийн довтлогч Javier Hernandez гоолын салхийг нээсэн бөгөөд Nemanja Vidic 23 дахь минутад Ryan Giggs-ийн дамжуулалтаар онооны харьцааг 2:0 болгосон.

2-р хагасын 68 дахь минутад Chelsea-гийн Frank Lampard онооны харьцааг 2:1 болгон ойртуулсан ч Цэнхэрүүд дахин гоол оруулж чадалгүйгээр тоглолтыг өндөрлүүлсэн.



бичсэн: All Day I Dream About Sport... төрөл: SporT
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax