AC Milan клуб 7 жилийн дараа лигийн аваргаар дахин тодорлоо..

2011-05-09,

Италийн алдарт AC Milan клуб өнгөрсөн шөнө Roma клубийн талбайд зочлон тоглож 0:0-ын харьцаатай эвийн гэрээ байгуулж өөрсдийн оноог 1 оноогоор ахиулснаар лигтээ түрүүлэх  болзлоо хангалаа. Ийнхүү тэд 2004 оноос хойш үзүүлээгүй амжилтаа энэ жил үзүүлж, түүхэндээ 18 дахь удаагаа лигийн аваргын цомыг өргөж байна.

AC Milan клубийн дасгалжуулагчаар энэ улиралд Massimiliano Allegri ажилласан. Тэрбээр AC Milan клубийг дасгалжуулсан эхний улиралдаа л гайхалтай амжилтыг үзүүлж, тэдэнд удаан хүлээгдсэн лигийн аваргын цомыг авчрахад нь тусалж чадлаа.

Allegri тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: “Тоглогчид, клубийн ерөнхийлөгч гээд хүн бүрт би талархах ёстой. Энэ бол маш сайхан мөч. Би үнэхээр баяртай байна. Анхны жилдээ лигтээ түрүүлнэ гэдэг бол гайхалтай зүйл шүү дээ.

Бид амжилт үзүүлж чадсан нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Бид бүгд хамтдаа хичээсэн. Бид ялалтын баяраа дараагийн Бямба гаригт хийнэ. ” хэмээн хэлжээ.

Урд шөнө тэдэнтэй тоглосон Roma клубийн дасгалжуулагч Vincenzo Montello тэдэнд баяр хүргэсэн байна. Тэрбээр ярихдаа : “Milan Scudetto-г хүртэх нь зүй ёсны хэрэг. Өнөө шөнийн тоглолтын гүйцэтгэлээрээ ч тэд үүнийгээ харуулсан гэж бодож байна. Тэд энэ улиралд бусад клубүүдээс илүү байж чадсан.” хэмээн хэлжээ.



бичсэн: All Day I Dream About Sport... төрөл: SporT
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax